Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийг дахиж дэвшүүлэхгүй байх АН-ын бүлгийн бичигт Ц.Баатархүү, Р.Сэддорж гарын үсэг зураагүй бол, Дав.Цогтбаатар зурсан гарын үсгээсээ БУЦЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Ерөнхий сайдын орлогоо нотлох асуудалтай зэрэгцэн төрийн ордонд өрнөсөн улс төр бол Ерөнхийлөгчийг дахин сонгогдох нөхцлийг бүрдүүлэхгүй байх явдал. Үндсэн хуульд дахин гар дүрэх байдлаар өрнөж болзошгүй эл нөхцөл байдлыг эртхэн дээр нь зогсоох үүднээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилга дэвшүүлж, гарын үсэг зурах тал дээр бүлгийн гишүүдээ яаравчлуулсан байдаг. Гэвч түүний эл санаачилгад УИХ-д суудалтай Ардчилсан намын 42 гишүүний 39 нь дэмжиж гарын үсэг зурсан бол гурван таван гишүүн татгалзсан байдаг. Сонирхолтой нь, дэмжиж гарын үсгээ зурсан хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга байгаа бөгөөд ирэх сонгуульд АН талаас түүнийг өрсөлдөнө гэх таамаг хөвөрч буй билээ. Харин гарын үсэг зураагүй гишүүд бол УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Р.Сэддорж, Д.Цогтбаатар нар аж. Д.Цогтбаатарын тухайд албан бичигт гарын үсэг зурсныхаа дараагаар "нэрээ татаж" гарын үсгээ баллажээ.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан эл шийдвэрийн албан бичгийг хүргэж байна. Эл албан бичигт "2019, 2022, 2023 онуудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаар дахин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн аливаа этгээдийн санал, санаачилга оролдлогыг дэмжихгүй байхаар тогтсугай" хэмээн дурджээ.

Үүнээс гарын үсэг зурсан болон зураагүй гишүүдийн мэдээллийг харах боломжтой.

Ж.Золжаргал: Санал зөрөлдөх, салж нийлэх асуудал улс төрийн нам байтугай гэр бүл дотор ч гардаг. Тэглээ гээд үзэн ядаж, үгүйсгэж болохгүй
Ж.Золжаргал: Санал зөрөлдөх, салж нийлэх асуудал улс төрийн нам байтугай гэр бүл дотор ч гардаг. Тэглээ гээд үзэн ядаж, үгүйсгэж болохгүй
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.