
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны хөшөөн өнөөдөр буюу /2025.06.03/ Төв цэнгэлдэх хүрээлэнд байршуулах ёслол болох юм. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Ж.Мөнхбат агсны хүү, Сумогийн аварга Хакухо М.Даваажаргал эх орондоо ирсэн бөгөөд тэрбээр энэ тухайгаа " Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр аварга хүү нь ирлээ" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Ж.Мөнхбат аварга монгол бөхийн дэвжээнээ 19 настайдаа тодорч, 22 насандаа төрийн наадамд завсаргүй таван удаа түрүүлж байсан домогт аварга билээ.