
Ерөнхий сайдыг огцрохыг шаардан 21 өдөр төв талбайд жагссан "Огцрох амархан" жагсаалынхан өнөөдөр хаалтаа хийж, төв талбайд цуглана. Шударга ёсыг нэхэмжилж, Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан олон зуун залуус 21 хоногийн турш нэгдэн, өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, Засгийн газарт шаардлага тавьж байсан юм. Тэгвэл жагсаал үр дүнд хүрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үүрээр УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцорсон юм. Тиймээс "Огцрох амархан" жагсагчид өнөөдөр дахин төв талбайд цуглаж хаалтын жагсаал хийх аж.