Өчигдөр /2020.12.03/ өглөөний 06 цаг 40 минутын орчим ХУД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн хашаанд Daewoo bus маркийн автобусанд засвар үйлчилгээ хийж байсан гэх 25 настай, эрэгтэй Ц нь автобусанд дайрагдаж амиа алджээ.
Түүчлэн өдрийн 20 цаг 40 минутын орчим Төв аймаг Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин нь явган зорчигч, 4 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.