Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Өрхийн нэг иргэнээс шинжилгээ авах байршил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Коронавирусийн шинжилгээнд  иргэдийг хамруулах “Нэг өрх-нэг иргэн"  аян өнөөдрөөс эхэлж байна. Аяны хүрээнд  Баянзүрх дүүргийн 4,5,6,7,9,10,12,14,15,16,18,22,25,26 дугаар хорооны нийт 20090 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Өнөөдөр шинжилгээнд хамрагдах иргэдийн анхаарах зүйлс:

  • Нэг өрх-нэг шинжилгээ БЗД-ийн 14 хорооны 20090 иргэн COVID-19 шинжилгээнд хамрагдана.
  • Нэг өрхөөс нэг иргэн хамрагдана
  • Өгсөн цагийн дагуу заасан цэгт очиж, шинжилгээ өгөх
  • Иргэний үнэмлэхтэйгээ ирэх
  • Хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцасласан байх
  • Худалдаа үйлчилгээ эрхэлдэг болон архаг суурь өвчтэй гэр бүлийн гишүүнээ түрүүлж шинжилгээнд хамруулах
  • Халдвэр хамгааллын дэглэмийг сайтар сахиж, чанд мөрдөх /Амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэх, гараа ариутгах, хүн хоорондын 1.5-2 метрийн зайг баримталж дараалалд зогсох гэх мэт/

Шинжилгээний цэгийн хувьд:

1. Амгалан Цогцолбор сургууль

2. 97-р сургууль

3. 21-р сургууль

4. 44-р сургууль

5. 133-р сургууль

6. 14-р сургуулиудын байранд тусгайлан бэлтгэсэн 6 цэг дээр 08:30-18:00 цагийн хооронд авна.

Мөн бусад хорооны иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах боломжтой, Шинжилгээг хуучин авч байсан цэгүүдээрээ авах юм.

Хэддүгээр хорооны иргэд аль цэгт очиж шинжилгээ өгөхөө харахыг хүсвэл ЭНД дарна уу.

Коронавируст халдварын нөхцөл байдал 12.04
Коронавируст халдварын нөхцөл байдал 12.04
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.