Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав.
Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч шинжилгээнд хамрагдан халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой. Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнаар дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчдүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
ААН байгууллагууд:
www.qr.119.mn сайтад нэвтэрч, QR код үүсгэн, үүдэндээ байршуулна.
Аж ахуйн нэгжүүд QR авахдаа:
- 1. www.qr.119.mn хаяг руу орно.
- 2. Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллээ оруулж, QR код үүсгэх товчийг дарж код авна.
- 3. QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
Иргэд:
Ebarimt аппликейшнээр орж, ААН, байгууллагуудын үүдэнд байршуулсан QR кодыг уншуулж нэвтэрнэ.
QR кодыг уншуулахдаа:
- 1. Ebarimt аппликейшн руу орно. Нэвтрэх хэсгийн дээд цонхонд COVID-19 цэс харагдана. / Цэс харагдахгүй бол appstore, playstore руу орж, Ebarimt аппликейшнээ шинэчлэх шаардлагатай/
- 2. COVID-19 рүү ороход QR код уншуулах хэсэг гарч ирнэ. Аж ахуйн нэгжийн QR кодыг уншуулна.