Өнгөрөгч тавдугаар сарын 21-нд МАН-ын бага хурал хуралдаж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх суудлыг хэлэлцсэн байдаг. Эл өдөр бага хурлын процесс хэрхэн үргэлжилсэн талаар болон бага хурлын гишүүдийн асуултад хариулсан Ерөнхий сайдын хариултын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ч.Болортуяа цахим хуудсаараа мэдээлэв. Тэрбээр "Хурлын үеэр намын гишүүдийн зүгээс асуусан Ерөнхий сайдын хүүгийн асуудал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой эсэх, Б.Баатар найруулагчийн тухай, гэр бүлийн хүнийхээ тухай нийгэмд байдаг янз бүрийн мэдээлэл болон УИХ-ын сонгуульд намын бус хүмүүсийг дэвшүүлсэн зэрэг асуулт, шүүмжлэлд ЕС бүрэн гүйцэт хариултуудыг өгсөн. Ерөнхий сайдын хүүгийн асуудлаар талбай дээр эсэргүүцэл илэрхийлж байгаад ЕС “Миний хүүгийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад хариу нь гарах байх аа. Миний хувьд орлогоо нотолно. Орлогоо нотлох ёстой гэсэн залуусын шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Ийм эргэлзээтэй асуудал үүсгэсэндээ олон нийтээс уучлалт гуйсан. Намын нөхдөөсөө ч уучлалт гуйж байна. Хувь хүний асуудалд та бүхэн эргэлзэх хэрэггүй, үнэн мөнөөрөө тогтоогдоод гараад ирнэ” гэдгээ хэлсэн.
“Б.Баатар найруулагчийн тухайд энэ хүн миний төрсөн ах нь үнэн харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоо, хамааралтай гэж намайг ярьдаг яриа бол домог юм”. Гэр бүлийн тухайд “Би Бэрхэд нүүж очсон цагаас хамар хашааны, нэг ангийн охинтойгоо гэр бүл болж өнөөдөр бид гурван хүүхэдтэйгээ амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Б.Туул гэдэг”." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!