Айлууд газраа чөлөөлөөгүй байхад дур мэдэн ажлаа эхлүүлж стандарт зөрчжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 5 дугаар хороо, Хүүхэд залуучуудын театр дагуух 1.6 км зам барих ажлыг 2020 онд эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байна. Иймд трасст өртсөн айлуудтай зөвшилцөж, сонсох ажиллагаа явуулж байгаа юм. Харин автозам барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Баян өлзийт зам” ХХК нь гүйцэтгэгч компани газар чөлөөлөлт дуусаагүй, цахилгааны шон шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгээгүй хэсэгт хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр стандарт, нормыг зөрчиж, дур мэдэн ажлаа эхлүүлсэн байна. Иймээс авто замын хэсэгт байсан цахилгааны шонг өнгөрсөн шөнө зөөж, зорчих хэсгийг хэвийн болгосныг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Тус газраас гүйцэтгэгч байгууллагыг хар жагсаалтад оруулж, холбогдох хуулийн хариуцлага тооцно гэдгийг тодотголоо.

Лу.Гантөмөр: Ямар ч тохиолдолд АН-ын сайд нар Засгаас ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ гарна
Лу.Гантөмөр: Ямар ч тохиолдолд АН-ын сайд нар Засгаас ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ гарна
 
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!