Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр орой нийслэл хот руу нэвтрүүлсэн талаар НОК-оос мэдээллээ.
Энэхүү ажлыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгуулжээ. Тодруулбал, нийслэлийн Баруун түрүүний зорчих тээврийн хяналтын товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулав. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулав.