Казахстаны бодибилдингийн тамирчин Юрий Толочкосекс хүүхэлдэйтэй гэрлэжээ. Сэтгэлт “бүсгүй”-тэйгээ нэгэн цэнгээний газар танилцсан аж. Нэгэн эр хүүхэлдэйг элдвээр доромжилж, зүй бусаар харилцахыг харсан Толочко аварч, өөр дээрээ авч улмаар Марго гэх нэр өгсөн байна.
Энэхүү хуримыг өнгөрсөн жил хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлуулаад байсан гэнэ. Маргот гэх сүйт хүйхэлдэйгээ "Миний мөрөөдлийн охин" хэмээн сүйт залуу хэлжээ.
Марго инстаграмдаа гоо сайхны мэс засал хийлгэмээр байгаагаа дурьдахад Толочко түүнийг шууд дэмжихээ илэрхийлнэ. Энэ мэтээр хүүхэлдэй тэр хоёрын амьдрал найман сарын турш яг л бодит юм шиг өрнөсөөр өдгөө гэрлэх дээрээ тулсан байна.