COVID-19 халдвар хамгийн анх дэлгэрсэн БНХАУ-ын Ухань хотод өрнөсөн үйл явдлын тухай харуулсан баримтат кинонууд нээлтээ хийсээр байна.
Тодруулбал, 2020 онд Хао Ву, Вэйси Чен нарын найруулсан 76 хоног Америкийн баримтат кино нээлтээ хийжээ. COVID-19 цартахлын эхэн үед Ухань дахь нөхцөл байдал, өвчнийг даван туулах тэмцэл, хүний тэсвэр хатуужилыг дүрслэн харуулсан байна. Энэхүү кино нь 2020 оны есдүгээр сарын 14-нд Торонтогийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Киног АНУ-д 2020 оны 12-р сарын 4-ний өдөр MTV телевизээр гаргахаар төлөвлөж байна.
Үүгээр ч зогсохгүй өөр нэг олон ангит кино бүтээсэн нь COVID-19 халдварын эсрэг Хятадууд хэрхэн яаж тэмцсэн тухай бодит түүхүүдийг өгүүлэх "Бид хамтдаа" кино юм.