Төгрөгийн хадгаламж буурч валютын хадгаламж өсжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнгөрсөн намар эдийн засгийн тэлэлтийг дагаж гадаад валютын эсрэг төгрөгийн ханш чангарч тогтвортой байх үед иргэдийн төгрөгт итгэх итгэл нэмэгдэж хадгаламж өсөж, гадаад валютын хадгаламж буурч байлаа. Тэгвэл төгрөг төгрөг суларч байгаа нь хадгаламж буурч иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл буурч байгааг гадаад валютын хадгаламжийн дүн илтгэнэ. Үндэсний статистикийн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр, төгрөгийн хадгаламж өмнөх жилээс өссөн ч өнгөрсөн сартай харьцуулахад буурсан дүнтэй байна. Тодруулбал, төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс дөрвөн их наяд төгрөг буюу 22 хувиар өссөн байна. Харин өмнөх сараас 37.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 86.4 хувь нь буюу 19.1 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж бол 13.6 хувь буюу 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж байна. Тэгвэл валютын хадгаламж 5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөг үеэс 466.6 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар, өмнөх сараас 201.9 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Харүмафүжи Д.Бямбадорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын багшийг Алтан гадас одонгоор шагналаа
Харүмафүжи Д.Бямбадорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын багшийг Алтан гадас одонгоор шагналаа
 
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!