ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 1106, эдгэрсэн 791, эмнэлэгт 223, гэрээр 92, хавьтал 11539 хүн байна. Үүнээс 179 нь онгоцны хавьтал байсан. Улаанбаатар хотоос гадна 9 аймагт бүртгэгдсэн. ХӨСҮТ-д 190, Дундговь аймагт 21, Баянхонгор аймагт 5, Төв аймагт 5, Архангай аймагт 2 тус, тус буюу нийт 291 тохиолдол эмчлүүлж байна. 92 тохиолдол гэрээр эмчлүүлж байгаа. 10-14 насныхан хамгийн ихээр өвдөж байна. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байна. Уг өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!