Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: “Open Sky” хэрэгжиж эхэллээ. Ирэх 5-7 дугаар сард АНУ-тай худалдааны талаар дүгнэн ярилцана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өчигдөр Улаанбаатарын цагаар 22 цагт АНУ-ын United airlines компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн Боинг-737-800 онгоц "Чингис Хаан" ОУНБ-д газардсан. Ингэснээр АНУ-Монгол Улс хоорондын анхны нислэг эхэлж буй билээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Open Sky” хэрэгжиж эхэллээ. 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Open sky” хэлэлцээр үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines”-ийн хөлөг өчигдөр манай улсад амжилттай газардлаа. Ингэснээр цаашдын олон нислэгийн суурь эрх зүй болсон гэрээ ийнхүү хэрэгжиж эхэлж байна. Хичээл зүтгэл гаргасан хүн бүхэнд талархал илэрхийлье.Айлчлалаар тохирсон бусад хамтын ажиллагааны хэрэгжилт, хоёр улсын худалдааны талаар ирэх 5-7 сард дүгнэн ярилцах болно" гэжээ

Б.Баасандорж: Гишүүд чуулганы хуралдаанд оролцох үүрэгтэй гэдгээ ухамсарлах ёстой
Б.Баасандорж: Гишүүд чуулганы хуралдаанд оролцох үүрэгтэй гэдгээ ухамсарлах ёстой
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.