“Бишрэлт Металл“ VS “Эс Жи Эйпэс“ багийн сүүлийн тоглолт өнөөдөр 19:10 цагт болно

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 35 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шат тун сонирхолтой үргэлжилж байна. Энэ сарын 16-нд "Эс Жи Эйпэс" болон "Бишрэлт Металл" багийн зургаа дахь тоглолт болж "Бишрэлт Металл" баг 110:97 харьцаатай ялалт байгуулсан. Улмаар хоёр багийн цуврал 3-3 гэсэн харьцаатай болж ийнхүү 7 дахь тоглолт өнөөдөр 19:10 цагт товлогдсон. Өнөөдөр хожсон баг нь Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын финалд "Хасын Хүлэгүүд" багтай учраа таарна.

"Бишрэлт Металл" багийн тоглогч А.Энхбаясгалан "Манай багийнхан 3:0 болсон ч гэсэн бууж өгөөгүй. Нэг, нэг тоглолтоор л ахина гэж өөрсдийнхөө сэтгэлзүйг бэлдсэн. 3:3 болсон ч баярлаагүй байна. Дахиад нэг тоглолт үлдсэн. Тэр тоглолтдоо илүү анхаарна. Дараагийн тоглолтод хүчтэй орж ирнэ" гэдгийг онцолж байв.

Тэгвэл SG Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа "Даруухан байх ёстойг ойлголоо. Цуврал шинээр эхэллээ. Одоо галзуу ганц тоглолт үлдлээ. Яг сагсны хувьд бол кино болж байна. Сагсны бүх фанатуудад жаргал шүү. Металын фанатуудад баяр хүргэе. Мундаг эргэж ирлээ. Амиа тавих тоглолт үлдсэн шүү" гэж пост бичсэн байдаг.

SOCIAL POP: Л.Гантөмөр, Ц.Туваан нар “Чингис хаан“ ОУНБ-ыг Орост өгснөөр Монголын зүрхийг амьдаар нь сугалах ажиллагаа болно гэв
SOCIAL POP: Л.Гантөмөр, Ц.Туваан нар “Чингис хаан“ ОУНБ-ыг Орост өгснөөр Монголын зүрхийг амьдаар нь сугалах ажиллагаа болно гэв
 
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!