О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа тавих тоглолт үлдсэн шүү

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шат тун сонирхолтой үргэлжилж байна. Өнөөдөр /2025.04.16/ "Эс Жи Эйпэс" болон "Бишрэлт Металл" багийн зургаа дахь тоглолт болж "Бишрэлт Металл" баг 110:97 харьцаатай ялалт байгууллаа. Хоёр багийн цуврал 3-3 гэсэн харьцаатай болж ийнхүү 7 дахь тоглолт баасан гарагт 19:10 цагт болохоор боллоо.

Уг тоглолтод "Бишрэлт Металл" багийн Байрон Уэсли 45 оноо авахдаа 80 хувьтай довтолж, А.Энхбаясгалан 24 оноо, Т.Ууганбаяр 22 оноо авчээ.

Тэгвэл SG Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа "Даруухан байх ёстойг ойлголоо. Цуврал шинээр эхэллээ. Одоо галзуу ганц тоглолт үлдлээ. Яг сагсны хувьд бол кино болж байна. Сагсны бүх фанатуудад жаргал шүү. Металын фанатуудад баяр хүргэе. Мундаг эргэж ирлээ. Амиа тавих тоглолт үлдсэн шүү" гэж пост бичжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 13 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 13 хэм дулаан
 
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!