УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр болжээ. Хуралдаан 14:30 цагт эхлэх аж.
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай
- Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!