Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн“ худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Шинэ мөрөн" худалдааны өнөө орой төв шатжээ.

Тодруулбал, "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.04.14/ 21:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байна" хэмээн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Тус худалдааны төв нь 2018 оны 4-р сард ашиглалтад орсон бөгөөд нийт 380 түрээсийн лангуу бүхий томоохон худалдааны төв цэг байв.

"Шинэ мөрөн" төвд аймаг орон нутгийн онцлогийг харуулсан гадна, дотны аялагч, жуулчдад зориулсан Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаалах тодорхой цэгийг ажилуулдаг байсан аж.

Туул гол дагуух худалдаа эрхлэгч: Бие засаж ирчхээд шууд хуушуураа чимхээд, шорлог шарна гэж юу байх вэ дээ. Гараа угаадаг
Туул гол дагуух худалдаа эрхлэгч: Бие засаж ирчхээд шууд хуушуураа чимхээд, шорлог шарна гэж юу байх вэ дээ. Гараа угаадаг
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.