Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.
Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд Монгол Улсын Их Сургууль түүхэн нэрээ баталгаажуулахаар болж байна.
Сануулахад, 2020 оноос эхлэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр орж, 2022 онд УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосноос үүдэн МҮИС-ийн зүгээс УБЕГ-ын байцаагчийг “МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!