Монголын цагдаагийн байгууллагаас дараах хоёр иргэнийг Интерполын “улаан булант зар”-аар олон улсаас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ. Үүнд:
- Бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдсон Улаанбаатар хотын харьяат 41 настай эмэгтэй Б.Э,
- Хүн амины хэрэг болон бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон Төв аймгийн харьяат 53 настай иргэн Ц.Г.
Интерполын “улаан булант зар”-аар хүн амины хэрэг, хүчиндэх, залилан мэхлэх зэрэг гэмт хэргүүдээр яллах, ял эдлүүлэхээр эрэн сурвалжлагдаж буй оргон зайлсан этгээдүүдийг эрэн хайдаг.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!