Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах тул оршин суугчид 19001063 дугаарт холбогдоно уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 7,505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ.

Үүнээс 6,505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бол 1,005 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад 12 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх: "Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг Баянзүрх дүүрэгт 15 цэг дээр авч байгаа. Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу" гэв.

Гучин саяын нэг азтан тодорчээ
Гучин саяын нэг азтан тодорчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.