Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконг: Халдвар авсан буурай иргэддээ 645 ам.доллар олгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Хонконгийн эрх баригчид коронавирусний халдвар оношлогдох, амьдралын боломж тааруу өвчтөнүүдэд тус бүр нь 645 ам.доллар олгохоор болжээ. Энэ тухай Хонконгийн Хүнс, эрүүл мэндийн хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга София Чэнь мэдэгдсэн байна. 

“South China Morning Post” сонинд мэдээлж байгаагаар, Хонконгийн эрх баригчид “энэхүү мөнгөн тусламж нь тусгаарлагдсан тохиолдолд орлогоо алдана гэж айж байгаа бага орлоготой хүмүүсийг шинжилгээ өгөхөөр ирүүлэхэд нөлөөлнө гэж найдаж байна. Шинэ журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газраас дараа нь өгөх юм.

Одоогийн байдлаар Хонконг коронавирусний шинэ, дөрөв дэх давлагаатай нүүр тулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 12 шинэ тохиолдол илэрсэн бол баасан гарагт 26, бямба гарагт 43 хүн шинээр халдвар авчээ. Ням гаргийн байдлаар 71 шинэ тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь наймдугаар сарын дунд үеэс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болно гэв.

БНХАУ-д унадаг дугуйны экспорт огцом өсжээ
БНХАУ-д унадаг дугуйны экспорт огцом өсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд