Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: Хуулийн байгууллагын толгой дээр хуулийг үл хүндэтгэдэг шуналын дэв очвол юу болдгийг бид мах, цусаараа мэдэрсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын чуулганаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Хуулийн байгууллагын толгой дээр хуулийг үл хүндэтгэдэг шуналын дэв очвол юу болдгийг бид мах, цусаараа мэдэрсэн.

Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд нь нэг хүн байхаар цагдаагийн сайд болж хувираад, цагдаажсан төртэй болдог юм билээ. Мөн УИХ 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагад томилох гэж байгаа бол хуулийн зөрчлийг арилгах ёстой. Арилгахгүй бол ҮХЦ рүү үсрэх вий гэж болгоомжилж байгаа" гэлээ.

Будапешт хотод “Тэнгэрийн хүү“ жүжиг  тоглогдоно
Будапешт хотод “Тэнгэрийн хүү“ жүжиг тоглогдоно
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна