Улсын драмын эрдмийн театрын хамт олон Б.Цогнэмэхийн зохиол УГЗ Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" -г Унгарын Үндэсний театрын тайзнаа Олон улсын театрын "МИТЕМ 12" наадмыг нээнэ. Үүний зэрэгцээ Будапешт хотод ажиллаж, амьдарч буй монголчуудад зориулан “Theatre Night” концертыг энэ сарын 24-ны өдөр р Унгар дахь Монголчуудын холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү тоглолт нь Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн оролцоотойгоор зохион байгуулагдах бөгөөд тэдний сонгомол жүжгийн дуунууд, хүндтэй номерууд, урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг нэгэн үдэш хамтдаа тольдон соёрхох хосгүй боломжийг олгох юм.
“Theatre Night” концертын тайзнаа Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид нэгэн үдэш чуулна. Тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, Ардын жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх, СТА Б.Шинэбаяр, Д.Мөнх-Од, Ц.Жаргалсайхан, Б.Золзаяа, Д.Асардарь, Г.Мягмарсүрэн болон Улсын драмын эрдмийн театрын үе үеийн авьяаслаг жүжигчид оролцож, үзэгчдэдээ сэтгэл догдлуулсан дуу хуур, драмын урлагийн гайхамшгийг хүргэх болно. Энэхүү концерт нь Монголчуудтайгаа нэгэн үдшийг хамтдаа хуваалцах онцгой үйл явдал байх болно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!