Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх болон голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, түүнийг гардан хийх ажлыг хариуцан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус байгууллагаас хоёр баг урьдчилан сэргийлэх, голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус хоёр баг нь Сүхбаатар суманд бүртгэгдсэн коронавируст халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ар гэр, ажлын байранд тохиолдлуудын явсан маршрутаар голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байгаа юм. Тухайлбал энэ сарын 12-20-ны өдөр хүртэлх хугацаанд 52100м2 талбайд голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг хийжээ. Цаг наргүй, өдөр шөнөгүй амралт чөлөөгүй зүтгэж буй тус хамт олны ажилд дэмжлэг болох зорилгоор “Сэлэнгэ Сүхбаатар хотын унаган иргэд групп”-ийн гишүүдээс тэдний ажлын гол зэвсэг болсон автомат цахилгаан мананцар үүсгэгч автомаксыг хандивласан байна.