ТОДРУУЛГА: “UB food” фестивалийг 1.6 тэрбумаар биш 600 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестивалийг 1.6 тэрбумаар зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг фестивалийг 600 сая төгрөгөөр зохион байгуулсан гэж НЗДТГ-ын дарга Д.Амгалан хэллээ. Тэрбээр "Нийслэлийн 2025 оны бодлогын баримт бичигт тусгаснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж иргэд, олон нийт олон улсад сурталчилан таниулж Монголд зочлох жуулчдын урсгалыг татах ёстой. Өнгөрсөн хугацаанд 10 жил хоолны өдөрлөгийг аялал жуулчлалын газар хариуцаж байсан. Энэ жил “UB food” фестивал арваннэгдэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд монголчуудад гудамжны хоол, тэр дундаа бусад улс орны хоолны соёлыг таниулах онцлогтой.

Узбек тогоочдыг авчирч, дөрвөн төрлийн хоолтой фестивалийг зохион байгуулахад олон нийтийн сүлжээнд цацагдсан шиг 1.6 тэрбум төгрөг биш 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Бид өдөрт 5000 хүнээр тооцож долоо хоног хоолоор иргэдэд үйлчлэхэд 175 сая орчим төгрөг нь эргээд нийтлэг үйлчилгээний газар буюу нийслэлийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад төвлөрнө гэсэн тооцооллоор ажилласан.

Ерөнхиийдөө жуулчид Монголд ирээд л хөдөөг зорьдог. Харин нийслэлд брэнд болохоор жуулчдад үзүүлж харуулах зүйл их цөөхөн. Одоогоор бид Даншиг наадам, Хүрээ цам, хоолны өдөрлөг зэрэг цөөн нэрийн жуулчдад зориулсан соёл урлаг болон бусад үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм" гэлээ. Түүний мэдээлснээр “UB food” фестивалийг зохион байгуулахад зарцуулсан 600 сая төгрөг нь зөвхөн асар барихад бус нийт 7 өдрийн арга хэмжээнд багтжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
 
Ж.Батзандан: Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөөр байгаад ЗГ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр“-ийн 26 хувь нь алга болсон
Ж.Батзандан: Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөөр байгаад ЗГ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр“-ийн 26 хувь нь алга болсон
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!