Нэг унц алтны биржийн үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр 3003.18 ам.доллар болов. Энэ нь жилийн өмнөхөөс 26.57 хувиар өссөн дүн болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлогын нөлөө, геополитикийн тодорхойгүй байдал нь алтны үнэ өсөхөд нөлөөлж буй.
Алт үнэ цэнээ алддаггүй, үнэт металл учраас аливаа улс орны төв банкууд алтны нөөцийг аль болох ахиу бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, үнэ цэнэтэй байдлыг хадгалдаг байна. Энэ утгаараа Монголбанкны алт худалдан авалтыг харвал өнгөрсөн онд нэмэгдсэн дүнтэй байна. Оны эцэст буюу арванхоёрдугаар сард 651.8 кг үнэт металл худалдан авсан нь оны эхнээс өссөн дүнгээр 16.5 тонн үнэт металл худалдан авсан гэсэн үг.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны арванхоёрдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 289,904.75 төгрөг байсан бол өнөөдөр 341.258.95 төгрөг болж өсөөд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!