Энэ сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хоёр гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Баруун-Урт сумын иргэн Т өөрийн эхнэрээ хэд хэдэн удаа хутгалж амийг нь хохироосон бол, Түвшинширээ сумын иргэн Э тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган хүн дайрч, хохирогч газар дээрээ амиа алдсан байна.
Дээрх хэргүүдийг одоогоор аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Авто машины осол гаргасан иргэн Э хэргийн газраас оргон зугтсан бөгөөд одоогоор хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа юм.