Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Шударга өрсөлдөөн хэрэглэгийн төлөө газраас өдрийн хяналт шалгалтыг танилцууллаа.

Тус газрын мэдээлснээр, захуудад үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 12500, хонины мах 7500 төгрөгийн үнэтэй байгаа юм.

1. Нарны хороололд байрладаг Санни, Эвт, Үлэмж, Марал зэрэг таван жижиг хүнсний дэлгүүрүүд мах худалдан борлуулдаггүй бөгөөд өндгийг 350-400 төгрөгөөр тус тус худалдаж байна. Тус дэлгүүрүүдэд өндөгний нийлүүлэлт тогтмол сайн байна. Гурилны нөөц өмнөх өдрөөсөө нэмэгджээ.

2. Алтжин бөмбөгөр худалдааны төвд нөөцийн махны худалдаа хэвийн явагдаж байсан бөгөөд худалдааны байдалд зохицуулалт хийж байсан. Хуучин бөмбөгөр, Алтжин бөмбөгөр худалдааны төвд үнэ ханшийн өсөлт ажиглагдсангүй.

3. Нарантуул-2 захын хувьд худалдан авагчийн тоо бага, жижиглэн худалдаа хэвийн явагдаж байна.

4. Баянзүрх захын хувьд үхрийн мах 13500-14000 төгрөгөөр зарж байсныг шаардлага өгч, үнийг газар дээр нь буулгуулан зөрчлийг арилгалаа.

5. Натур худалдааны төвд үхрийн цул мах 13000-13500 төгрөгөөр худалдаж байсныг шаардлага өгч үнийг буулгуулж, зөрчлийг арилгууллаа.

6. Хан-Уул дүүргийн 10 хорооны сайжруулсан түлш зардаг Галсан хайрхан дэлгүүр нь эрт хаадаг гэсэн гомдлын дагуу шалгаж, дэлгүүрт тогтсон цагаар иргэдэд үйлчлэх шаардлага тавьлаа.

7. Сүхбаатар дүүрэг дүүрэгт байрладаг Номин супермаркетад хонины цул мах 8399, үхрийн цул мах 12500 төгрөг байна. Бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна.

8. Барс-2 захад хонины ястай махыг 7500 төгрөг, цул махыг 8800 төгрөг, үхрийн ястай махыг 9000-9500 төгрөг, үхрийн цул махыг 12500 төгрөгөөр худалдаж байна.

9. Орхон захад хонины ястай мах 8000, хонины цул 8500, үхрийн ястай мах 10500, гуяны цул 12500, хааны цул мах 12000 төгрөгөөр худалдаж байна.

10. Орхон аймгийн Таван-Эрдэнэ захад үхрийн мах 7000-7500, хонины мах бөөний үнэ нь 6000 төгрөг, хонины гулууз 6200 төгрөгийн үнэтэй байна.

Хятадад тэтгэвэрт гарах насыг хойшлуулахыг эсэргүүцжээ
Хятадад тэтгэвэрт гарах насыг хойшлуулахыг эсэргүүцжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.