Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 28% өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Оюу толгой” компани 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа.

Өнгөрсөн гуравдугаар улиралд тус төслөөс татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг улсад төлсөн бол үндэсний худалдан авалтад 273 сая ам.доллар зарцуулжээ. Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд энэ онд уулын ажил, үйлдвэрлэл эрчимжиж, ил уурхайн агуулга сайтай хэсэгт олборлолт шилжсэнтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар улиралд ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 28% өссөн байна.

2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлож, 140,000 – 170,000 тонн зэс, 155 - 180 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Гүний уурхайн хувьд хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метрт хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн ахицтай байгаа юм.

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд