"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга асан Т.Сайнжаргал Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын Улстөрийн бодлогын зөвлөхөөр томилогджээ. Түүний хувьд 2007 онд их сургуулиа төгсөж, Зүүнхараагийн намын дэд даргаар томилогдон ажиллаж ажлын анхны гараагаа эхэлж байсан нэгэн бөгөөд 2008 онд Мандал сумын ИТХ-д сонгогдож, 26 нас хүртлээ энэхүү албыг хашсан байдаг. Тэрбээр өнгөрөгч онд болсон УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын 33 дугаарт бичигдсэнээр сонгуульт ажлаа буюу "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төслийн хэлтсийн даргын ажлаа хүлээлгэн өгч байв.
Ташрамд дурдахад, түүнтэй цуг МАН-ын ЕНБД-ын Киберь аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр SDY Mongolia Дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж томилогджээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "2019-2024 оны хооронд НАМЗХ-SDY байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр Жавзаа бид хоёр хамт ажиллаж байжээ. Энэ цаг дор МАН-ын ЕНБДаргын зөвлөхөөр дахин хамт ажиллах боломж бүрдлээ" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!