Монголбанкны өчигдөр зарласан ам.долларын албан ханш нэг төгрөгөөр суларч 3487 төгрөгтэй тэнцэж байна. Мөн валют арилжааны "найман шарга" төвд 3510-3513 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 09:00 цагийн байдлаар 3508 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өчигдрийн ханшаас өөрчлөлт ороогүй дүн болж байна. Тэгвэл арилжааны банкууд нэг ам.долларыг 3479-3500 төгрөгөөр авч 3504-3506 төгрөгөөр зарж байгаа юм.
Эдийн засгийн шинжээчдийн тайлбарласнаар гадаад валютын нөөц буурахад ам.долларын төгрөгтэй харьцах ханш богино хугацаанд өсдөг. Монголбанкны валютын албан нөөц он гарсаар эрс буурч хоёрдугаар сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар байгаа юм. Харин Засгийн газар валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар болсныг зарласан билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!