Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Давж заалдах шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийг камерын бичлэгт дахин үзлэг хийх, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2025.03.27/ уг хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэнэ.

Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард Ч.Ганхуяг дүүтэйгээ хамтарч эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг “Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүрэг”-ээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм.

Тодруулбал, мөрдөгч, прокуророос зарим нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зохих ёсоор хангаагүй буюу шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн байна.

ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон батална
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон батална
 
Ж.Чинбүрэн: Яам ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах нь ямар ач холбогдолтой юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна