Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх арга хэмжээг авсан учраас зорилтын биелэлт 100 хувь гэж үзсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Эрчим хүчний салбарыг ЭЗ-ийн үр ашигтай болгох зорилтын биелэлт 100 хувь гэсэн байна. Үнэхээр 100 хувь биелэсэн юм уу" гэж асуухад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Эрчим хүчний салбарын ЭЗ-ийг үр ашигтай болгох хөтөлбөрийн хүрээнд үнэ тарифыг индексжүүлэх арга хэмжээг авсан. Тийм учраас биелэлт 100 хувь гэж үзсэн" гэх хариултыг өглөө.

СЭДЭВ: Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаа “ТЭГ“ заажээ
СЭДЭВ: Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаа “ТЭГ“ заажээ
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.