Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өнгөрөгч гуравдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан байдаг.

Хуулийн төсөлд, чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулахаар зэхэж буй юм.

НОБГ: 2 давхар мансаардтай байшин, 1 давхар байшин бүрэн шатаж байсныг унтраахаар ажиллаж байна
НОБГ: 2 давхар мансаардтай байшин, 1 давхар байшин бүрэн шатаж байсныг унтраахаар ажиллаж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.