УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, "Ноорог" медиагийн ажилчдад үүссэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг баримтжуулаад, бүрэн хэмжээний кино хийх материал цуглуулахын хажуугаар хэн нэгнийг гутаахгүйгээр 4 ДЭХ ЗАСАГЛАЛЫН үйл ажиллагааг маш амжилттай явуулж байсан.
Тиймээс хүмүүс "Ноорог"-ийн залуусыг органикаар дэмжиж, хамгаалж байгаа. Гэвч "БАРИМТАТ КИНОГОО НИЙТЭД УДАХГҮЙ ЦАЦАХ ГЭЖ БАЙНА" гээд хэлснээс хэдхэн хоногийн дараа баривчилгаа болсон. Үүнийг зүгээр хараад сууж болохгүй" гэж байр сууриа илэрхийллээ.