Гуравдугаар сарын 22-нд “Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл 9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.О- ын ах нь “Ноорог”-т ажилладаг дүү нь уг хэрэгт холбоогүй. Өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан гэх утгатай лайвыг өчигдөр хийсэн байдаг. Улмаар тэрбээр ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өөртэй нь хамтран ажиллаж нэг цагдаа л гэхэд сард 75 сая төгрөг авдаг байсан гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван "Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож ажилласан. Одоогийн байдлаар дээрх этгээдүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн хэрэгт холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон. 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Б гэгч нь цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, цагдан хоригдсон" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!