Сокорро Эскаланте: Монгол Улсад сүрьеэ өвчлөлийн шалтгаант нас баралт нэмэгдэж байна

Огноо
Унших
1 минут 54 секунд

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Монгол Улсын хувьд сүрьеэ өвчлөлийн дарамт өндөртэй ч эрүүл мэндийн илрүүлэг маш бага дөрвөн улсын нэг болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте хэллээ. Түүний мэдээлснээр сүрьеэ өвчин нь дэлхий нийтэд нас баралтаар тэргүүлдэг аж. Энэ талаар ярихдаа "2023 онд дэлхий нийтэд 10.8 сая хүн сүрьеэ өвчнөөр өвдөж, 1.2 сая хүн нас барсан байна" гэв. Үргэлжлүүлэн түүний мэдээлснээр Монгол Улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад сүрье өвчний дарамт өндөртэй улсын нэгт нэрлэгддэг байна. Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 оны байдлаар хүн амын дунд 413 байсан бол 2023 онд 491 болж 11.19 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд өвчлөл эрс нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй байгааг тодотгов.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хэлснээр сүрьеэгийн өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байгаа аж. Түүний хэлснээр Монгол Улсад 2023 онд 328 хүн, 2024 онд 415 хүн энэ өвчний улмаас нас барсан гэх тооцоо гарчээ. Энэ талаар "Монгол Улсад 2023 оны байдлаар 21 цаг тутам нэг хүн сүрьеэгээр нас барж байна. Нас баралт нэмэгдэж байгаа нь эрт илрүүлгийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэх шаардлагатай болохыг харуулж байна" гэлээ.

А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ
А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!