Газар чөлөөлөлтийн сан байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо.

Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлуудын үр дүн, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах талаар хэлэлцлээ.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна. Орон сууцжуулах ажлыг 4 багцад хуваан эхлүүлж байгаа бөгөөд 1,2-р багцын ажлын тендерийг зарлажээ. Ирэх 7 хоногт 3,4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн байна. Сэлбэ дэд төвийн 1,2-р багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгах аж. Газар чөлөөлөлт явагдсанаар тус бүс нутагт агаарын бохирдол 22.1 хувиар буурсан тухай мэдээллийг албаныхан онцоллоо. Сэлбэ дэд төвд 10,068 айлын орон сууц ашиглалтад орж, сургууль цэцэрлэг эмнэлэг зэрэг иж бүрэн төлөвлөгдөж, анхны 20 минутын жишиг хот болон гэж үзэж байгаа аж.

Тэгвэл нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн сан байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн 27-р цэцэрлэгийн туслах багш  сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлж, тамлан зовоожээ
Нийслэлийн 27-р цэцэрлэгийн туслах багш сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлж, тамлан зовоожээ
 
Сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн багшийн асуудлаар 27-р цэцэрлэгт ШАЛГАЛТ ХИЙГДЭНЭ
Сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн багшийн асуудлаар 27-р цэцэрлэгт ШАЛГАЛТ ХИЙГДЭНЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!