Б.Энхбаяр: Дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ авч, банк санхүүгийн байгууллагад барьцаалж, захиалагч иргэдийг хохироодог явдлыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр УИХ бүрдэхэд УИХ-ын дэгийн хуулиар өмнөх парламентын үед өргөн баригдсан байсан бүх хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаадаг болсон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өмнөх парламентаар хэлэлцүүлэхээр зэхэж байсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө энэ удаад дахин өргөн барихаар ажиллаж буй аж.

Тэрбээр "2022 онд санаачилан 2023 онд УИХ хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн байсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дахин боловсруулж УИХ-д өргөн барихаар ЗГ-ын саналыг авахаар хүргүүллээ. Энэхүү хуулийн төслөөр:

  • Нийтийн орон сууц өмчлөгч Монгол улсын иргэдэд(гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарахгүй) орон сууцных нь доорх болон орчны газрыг дундаа хязгаартайгаар эзэмших эрх(кондоминиум) олгоно. Орон сууц өмчлөгчид агаар дээр тоосго өмчлөхөө больж газрын эрхтэй нь уяна.
  • Төрийн байгууллагууд(эмнэлэг, сургуулийг оролцуулан) өөрийн эзэмшлийн газрыг хувийн орон сууц барих зарах зэрэг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
  • Дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ авч банк санхүүгийн байгууллагад барьцаалж орон сууц захиалагч иргэдийг давхар хохироодог явдлыг таслан зогсооно" гэжээ.
Л.Мөнхбаясгалан: Нэг тонн зэсийг 4.1 тонн усаар, нэг кг алтыг 4 тонн усаар, нэг тонн нүүрсийг 3.5 тонн усаар олборлож байна
Л.Мөнхбаясгалан: Нэг тонн зэсийг 4.1 тонн усаар, нэг кг алтыг 4 тонн усаар, нэг тонн нүүрсийг 3.5 тонн усаар олборлож байна
 
Хуульч О.Батхүү: Эрүүгийн хуульд амьгүй донортой холбогдуулсан ялын заалт байхгүй. Тиймээс П.Батчулуун эмчийг Зөрчлийн хуулиар зүйлчлэх ёстой байсан
Хуульч О.Батхүү: Эрүүгийн хуульд амьгүй донортой холбогдуулсан ялын заалт байхгүй. Тиймээс П.Батчулуун эмчийг Зөрчлийн хуулиар зүйлчлэх ёстой байсан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!