Нийтийн тээврийн бодлогын газар иргэдээс ирсэн талархал болон гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэж буй. Энэ сарын 16-20-ны өдөр иргэдээс ирүүлсэн гомдол шүүмжлэлийг шийдвэрлэжээ. Тухайлбал, автобусны жолоочийг тамхи татаж байна гэж гүтгэсэн байна. Иргэн Н гомдолдоо "Ч:19А чиглэлийн 16-015 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байна арга хэмжээ авч хариу өгнө үү" гэжээ. Энэ дагуу автобусны камерын бичлэг шалгаж үзэхэд жолооч нь тамхи татаагүй байжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус бүрт камер суурилуулснаар жолооч нар кабиндаа тамхи татах, утсаар ярих, зорчигчтой зүй бусаар ярьж зөрчил гаргадаг үйлдэл эрс буурчээ. Хэрэв ийм зөрчил гаргавал камерт бичигдсэн бичлэгээр нь баримтжуулан арга хэмжээ авдаг аж. Нийтийн тээвэрт ирсэн гомдол, мэдээллийг дурдвал,
- Сонгинохайрхан дүүргийн иргэн Б: Орбит 2-иос гурван хүүхдийн хамт суусан. Автобус хүлээлгээгүй байхад яасан удаан юм гэх зэргээр доромжилсон. Жолооч өөрөө утсаа оролдоод байсан болохоор нь шаардлага тавьсан. Энэ дагуу 3-056 гарааш дугаартай автобусны жолооч гомдол гаргагчтай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
-
Иргэн С.О: Ч:40 чиглэлийн 4-031 гарааш дугаартай автобусны жолооч эцсийн зогсоол дээрээ очоод буусан гээд явахгүй гэж буулгасан. Арга хэмжээ авч хариу өгнө үү. Энэ дагуу автобусны эцсийн буудал дээр зорчигчдоо бүгдийг нь буулгасны дараа жолооч нойл ордог. Энэ тухай гомдол гаргагчид хэлсэн.
-
Иргэний гомдол: Шалгагч О: Жолоочийн смартын төхөөрөмжийн ард байдаг жижиг дөрвөлжин хайрцагт бэлэн мөнгө байсан. Бэлэн мөнгийг нь аваад хайрцаг руу хий гэхээр нь аваад хийсэн. Буух гэхэд жолооч хаалгаар хөл хавчсан. Шалгаж хариу өгнө үү. Энэ дагуу 3-177 гарааш дугаартай автобусны жолооч Б.Амаржаргалд торгуулийн арга хэмжээ тооцсон.
-
Сонгинохайрхан дүүргийн иргэн Т: Баянбүрдээс 4-р ангийн хүүтэйгээ суугаад, цүнхнээс картаа гаргаад дарахын хооронд намайг доромжилж, буу гэж хөөж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгөөрэй гэх гомдол гаргажээ. Энэ дагуу 19-051 гарааш дугаартай автобусны жолоочийн камерын бичлэг шүүж үзэхэд гомдол гаргагч цүнхээ ухаж арын хүмүүсийг удаан хүлээлгэсэн жолооч шаардлага тавьсан байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!