Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Онцгой байдлын албан хаагчид Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн гал түймрийн голомтонд орон нутгийн иргэд ч байгаа юм. Тодруулбал, Эрдэнэчулуун сумын Чулуут багийн Ар мухар гэх газарт өдөр 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар онцгой байдлын газар болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байгаа юм. Мөн Мөнгөнморьт сумын нутагт Жаргалант багийн Дунд Баян гэдэг газар өнөөдөр 14:00 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Шөнийн автобус 22:00 цагаас хойш үйлчилнэ
Шөнийн автобус 22:00 цагаас хойш үйлчилнэ
 
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!