Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ололт, амжилт, учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран хэлэлцэх, санал дэвшүүлэх, зөвлөмж боловсруулах зорилгоор зохион байгуулж буй “Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр (2025.03.20) эхэллээ.
Тус зөвлөгөөнөөр Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан зорилго, зорилт, салбарын эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах “Ажлын хэсэг” Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдаж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэмэгдүүлэх, албадлагын арга хэмжээний үр нөлөөг сайжруулах, шийдвэр гүйцэтгэгчдийн эдийн засаг, нийгмийн баталгааг дээшлүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, дэвшүүлсэн санал санаачилгыг нэгтгэн хууль, журамд тусгахаар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Гурван жил тутамд зохион байгуулагддаг тус зөвлөгөөнд улсын хэмжээнд иргэн, захиргаа, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ажиллаж буй 300 гаруй шийдвэр гүйцэтгэгч оролцож байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!