Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний харилцан айлчлал, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцлов. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.

Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл түүний урилгыг хүлээн авч тус улсад УИХ-ын даргын анхны албан ёсны айлчлалыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, уг айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.