
2025 оны “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри Улсад энэ сарын 13-нд боллоо. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг монголчуудын өөрсдийн дэглэн найруулсан бүжгээрээ 4 дүгээр байрт шалгарч, финалын цом авсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орны дэглээчдийн дараа эрэмбэлж, монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ болсон байдаг.
Мөн уг тэмцээнд "Moondance" хамтлаг хүрэл медалийн эзэн болсон юм. Гэвч нэг тэмцээнд оролцоод, зэрэгцэн шагнуулсан ч "Moondance" хамтлагийн гишүүн О.Эрдэнэ-Очир өчигдөр цахим хуудастаа "Нээрээ энэ жил манайхаас гадна бас нэг Монгол баг амжилттай оролцсон юм байна шдээ. Сая л мэдлээ. Баяр хүргэе" хэмээн бичсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн юм.
Тиймээс "Star dancesport" team-ээс "Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй. Бүжгийн спортын талбарт гаргаж буй амжилт бүрийн ард олон жилийн хөдөлмөр, хөлс хүч байдаг. Гэвч сүүлийн үед сошиал орчинд гарч буй зарим үйлдэл нь спортын тамирчин хүнд байх ёстой хамгийн наад захын хүндэтгэл, ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаад харамсаж байна.
Дэлхийн аваргын тэмцээнд 13 жилийн турш нэг салбарт, нэг замаар хамт зүтгэсэн атлаа үр дүнгээ зарлахад нь зэрэгцэн зогсож байсан хамт олноо "Одоо л мэдлээ" хэмээн үгүйсгэх нь зүгээр нэг андуурал биш юм. Энэ бол бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, сэтгэл зүйгээр нь дарамталж буй дээрэлхэлтийн тодорхой илрэл мөн гэж үзэж байна.
Иймд дараах асуудлуудыг хөндөн тавих болно.
1.Дэлхийн спортын хорооны Ёс зүйн хороонд энэхүү зүй бус зан авирын талаар албан ёсны гомдол гаргах.
2. Монголын бүжгийн спортын холбооны тэргүүлэгчдийн хурлаар тамирчны ёс зүй, нэгнээ хүндэтгэх соёлын асуудлыг тусгайлан авч хэлэлцүүлэх.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Өөрийнх нь адил эх орныхоо нэрийг гаргах гэж тэмцэж буй залуу тамирчдын урам зоригийг мохоох, тэднийг олон нийтийн өмнө үгүйсгэх замаар өөрийгөө өндөрт гаргах гэсэн оролдлогыг цаашид хүлцэн тэвчихгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье.
Спорт бол хүндэтгэл дээр оршдог.
Дэлхий дахинд виз хүртэл гарахын тулд 5 жилийн сошиал хүмүүжлийг авч үздэг болсон.
Erdenee Ochirkhuu та албан ёсоор уучлал гуйна уу" гэжээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!