Прокурорын байгууллагаас багш нарын илүү цагийн орлого болон шилжсэн сурагчдын төлбөрийг өөрийн дансандаа шилжүүлэн авч байсан СХД-ийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн албан тушаан И.М-д яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, И.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш нарын ажилласан цаг дээр илүү цаг нэмж бичин, цалингаас илүү цагийн орлогыг өөрийн дансаар шилжүүлэн авсан, шилжсэн сурагчдын сургалтын төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авч, өөртөө давуу байдлыг бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт / 2025.03.10-14/ нийт хэрэг бүртгэлтийн 50153, мөрдөн байцаалтын 2892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115,
- Өмчлөх эрхийн эсрэг 63,
- Хөдөлгөөний аюулгүй байдал,
- тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51,
- Авлига, албан тушаалын 6,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 4,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3,
- Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг тус тус байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!