Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн дийлэнх нь 26-45 хүртэл насныхан байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 284.379 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь нэг сартай харьцуулахад 6.9 хувиар буурчээ.

Нийт зөрчлийн хэргийн 71.8 хувь нь Нийслэлд, 28.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол Цагдаагийн байгууллага 97.8 хувийг шалгаж, бусад байгууллага 2.2 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ. Дээрх хугацаанд 277.129 хүн, 630 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 75.3 хувь нь эрэгтэй, 24.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 61.4 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг нэгдүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил буурсан дүнтэй байна. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 39.9 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 22.6 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 22 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.4 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 13.5 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 6.7 хувиар тус тус буурчээ.

Энэ онд нийслэлд 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ
Энэ онд нийслэлд 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ
 
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.