Л.Мөнхбаясгалан: Би сэтгүүлчээр ажиллахдаа Ухаа худагийг хэрхэн луйвардаж авсан талаар илчилсэн. Хэн ч тоогоогүй. Одоо  л ЗГ тоож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

------------------

Тэрбээр:

Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна. Говийн бүсэд Монголын санг дүүргэдэг стратегийн томоохон ордууд байдаг. Зөвхөн Өмнөговь аймгаас гэхэд 1.7 их наядыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон.

Би эрэн сурвалжлагч сэтгүүлчээр ажилласан 28 жилийн 15 жил нь Монголын олигархуудын эсрэг чиглэсэн байдаг. Монголын уул уурхайн баялгийг өөрсдөдөө таалагдсан хуулийг баталж, баялгийг хуу хамдаг. Хулгай хийдэг, үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхий прокурор, шүүх, цагдаа нарын хуйвалдсан сүлжээг би удаа дараагийн нэвтрүүлэг, ярилцлага, нийтлэлээр илчилж байсан. Үүн дотор Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс, Ухаа худаг, МАК, Эрдэнэтийн 49 хувь, ХХБ, Төрийн банк зэрэг бий. Засгийн газар "Энержи ресурс" ХХК нь Ухаа худагийг луйвраар авсан гэдгийг мэдэгдээд УИХ-руу тогтоолын төслийг оруулсан. Ажлын хэсгийг О.Алтангэрэл сайд ахалж байгаа. Ухаа-Худаг манай говийн бүсэд байдаг. Надад бүх баримтууд хангалттай байсан. Удаа дараа энэ луйврыг илчилсэн. Хэн ч тоогоогүй.

Одоо л Засгийн газар тоож байна. Тиймээс би Засгийн газрын байр суурийг дэмжээд УИХ дээр хянан шалгах дэд хороо байгуулж ажиллахын төлөө өнөөдрөөс эхэлж манлайлж ажиллана.

Би УИХ-ын гишүүн болсон учраас бүх баримтууд, улсын нууцад авагдсан материалууд миний өмнө нээлттэй болсон.

Мал, амьтны сэг зэм цасны усаар дамжин өвчин тараах аюултай!
Мал, амьтны сэг зэм цасны усаар дамжин өвчин тараах аюултай!
 
САНГИЙН САЙД: Энэ жил он дамжсан илүүдэл орлого байгаагүй учраас ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН мэт харагдаж байгаа юм
САНГИЙН САЙД: Энэ жил он дамжсан илүүдэл орлого байгаагүй учраас ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН мэт харагдаж байгаа юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!