Fitch агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+ тогтвортой” хэмээн үнэллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 15 секунд

Олон улсын үнэлгээний Fitch агентлаг 2025 оны 3-р сарын 11 өдөр Голомт банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+ тогтвортой” хэмээн үнэллээ. Энэхүү үнэлгээ нь Голомт банкны үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой байдал, зах зээлд эзлэх байр суурийг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал үнэлгээ юм.

Fitch агентлагийн тайланд дурдсанаар, Голомт банкны ашиг орлого өссөн, зээлийн багцын чанар сайжирсан болоод зээлийн багцыг илүү төрөлжүүлсэн зэрэг хүчин зүйлс нь зээлжих зэрэглэлийг “B+ тогтвортой” хэмээн үнэлэхэд голлон нөлөөлсөн байна.

Ийнхүү Голомт банк дэлхийн тэргүүлэх Fitch, Moody’s, S&P Global агентлагуудаар зэрэг үнэлгээ хийлгэсэн Монгол улсын цор ганц арилжааны банк болж, олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл хүлээсэн, нээлттэй санхүүгийн байгууллага болохоо батлан харууллаа.

Цаашид Голомт банк олон улсын санхүүгийн зах зээлд өөрийн байр сууриа улам бэхжүүлж, харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг өндөр түвшинд ханган ажиллах болно.

Даланзадгадад УЛААНБУРХАН өвчин илэрсэн тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 17-ныг дуустал ЦАХИМ хэлбэрт шилжүүллээ
Даланзадгадад УЛААНБУРХАН өвчин илэрсэн тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 17-ныг дуустал ЦАХИМ хэлбэрт шилжүүллээ
 
“Админерал” ХХК-ийн хятад захирал уурхай дээрээ нас барсан хэргийг прокурорт шилжүүлжээ
“Админерал” ХХК-ийн хятад захирал уурхай дээрээ нас барсан хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!