Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түймрээр орон гэргүй болсон 7 өрхөд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мөн гал түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өгсөн юм. Эрдэнэцагаан сум нь жилийн жилд гал түймэр гардаг эрсдэл өндөртэй бүс нутаг юм. Тиймд орон нутгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ чиглэлд иргэд олон нийтийг хамруулах, татан оролцуулах, эргүүл хийх ажлыг зохион байгуулж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг мөрдөж ажиллахыг санууллаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 7 айл өрхийн гэр шатсан бөгөөд 153 толгой мал өртсөн гэх урьдчилсан дүн гараад байна.

Өмнөговь аймагт УЛААНБУРХАН өвчний тохиолдол батлагджээ
Өмнөговь аймагт УЛААНБУРХАН өвчний тохиолдол батлагджээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.